Loading…

Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалддаг боллоо

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог хөнгөлөлттэй эмийг эмийн сангуудаар сард ердөө хоёрхон удаа буюу сар бүрийн 1, 15-нд худалддаг байсныг болиулах үүргийг Эрүүл мэндийн сайд холбогдох алан тушаалтнуудад өгсөн билээ. Тэгвэл сайдын тушаал хэрэгжиж, эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болсон байна.

Say.mn

Энэ талаар өнөөдөр 10.30-11.00 цагийн хооронд ЭМЯ-ны 215 тоот хурлын танхимд холбогдох албаныхан хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.  

 

Бусад мэдээ