Loading…

Коланы итгэмээргүй, ашигтай 10 хэрэглээ

ИРГЭД 2 ӨДӨР МАШИНАА УНАХГҮЙ

Say.mnАвтозамчдын гудамжийг 13 дугаар хороололтой холбох 0.14 км гүүр барихаар төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн автозамын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтад түр хугацаанд буюу ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат нарын албаны хүмүүс өнөөдөр /2018.03.27/ мэдээлэл хийлээ.

Нийслэл хотод ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл автозамын засвар шинэчлэлт, дэд бүтцийн ажил эхэлнэ. Үүнтэй холбогдуулан зарим автозамыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөний зохион байгуулалт, зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж. Иймд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Тодруулбал дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгож даваа, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар зохицуулалт хийх болсонг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр хэллээ.

 

Бусад мэдээ