Loading…

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Хэрэглэгч та 16 нас хүрсэн бол SAY.mn вебсайтын бүх бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах эрхтэй. Хэрэв 16 нас хүрээгүй бөгөөд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр манай вебсайтыг ашигласан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.

Хориотой зар:

  • Гадаадад ажилд авах
  • Хөрөнгийн баталгаа гаргах, гаргуулах
  • Виз гаргах, гаргуулах
  • Диплом, гадаад паспорт болон бүх төрийн мэргэжлийн үнэмлэх гаргах, гаргуулах
  • Их дээд сургуульд орох, оруулах
  • Хил гаргах, гаргуулах
  • Ан амьтан болон тэдгээрийн эд эрхтэн, түүхий эд худалдах, худалдан авах

Хэрэв та дээр дурьдсан хориотой заруудыг оруулсан тохиолдолд манай сайт таны зарыг устгах болно.

Зар оруулах тухай

Аливаа зарыг зөвхөн харьяалагдах ангилал руу оруулах шаардлагатай. Энэ нь таны зар зорилтот хэрэглэгчдэд хүрэх магадлал өсөх бөгөөд таны бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулагдахад дөхөм болох юм. Жишээ нь: Машин зарах буюу худалдан авах зараа “Ажилд авна” гэх мэт буруу ангилал руу оруулсан тохиолдолд тус зарыг устгана.

Жич: Сайтад оруулсан зарын бодит үнэнийг зар оруулсан хувь хүн байгууллага бүрэн хариуцна.

Та SAY.mn сайтаас хүссэн зараа үзэх, байршуулахаас гадна “Зөвлөгөө, мэдээлэл” хэсгээс өөрт хэрэгтэй бүрийн зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

 Манай вебсайтанд тавигдаж байгаа зар, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, тараах, өөрийн эрх ашигт хэрэглэхийг хатуу хориглох бөгөөд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно.

Сайтын эрх:
Хэрвээ таны оруулсан зар нь 6 сараас дээш хугацаанд байршсан тохиолдолд бид системээс устгах эрхтэй.
Хэрвээ хууль бус зар байвал энэ зарыг оруулсан холбогдох /IP хаяг/, зэрэг .. холбогдох шаардлагатай бусад мэдээллийг хуулийн байгууллагад өгөх эрхтэй.

 

Бусад мэдээ