Loading…

Интернэт ашиглаж амьдралаа хөнгөвчлөх 5 арга

10 жилийн өмнө бид:
- Бүх төлбөр тооцоог банкинд дугаарлаж зогсоод хийдэг байсан;
- Т
өлбөрийн карт ашигладаг хүмүүсийг “хо” гэж хардаг байсан;
- Халуун цэг дээрх сурвалжлагыг зурагтаар л
үздэг байсан;
- Жинхэнэ мэдлэгийг хичээлийн танхимаас л авдаг гэж боддог байсан;
- Дэлг
үүр хэсэх гэж хотыг хөндлөн гулд туулдаг байсан бол одоо компьютер, гар утасныхаа араас л бүгдийг маш хурдан, хялбараар шийддэг болжээ. Цаашдаа ч энэ нь улам хөгжиж, “ухаалаг” –жих нь тодорхой. Тэгэхээр бид цаг үеэ дагаад өөрийн эрхгүй шинэчлэгдэж, интернэтийг амьдралдаа эрчимтэйгээр ашиглаж сурах хэрэгтэй байна. Ингэж чадвал мэдэхгүй, чадахгүйн зовлонд хэзээ ч унахгүй.

Say.mn

1. Хайж ол – Юуны түрүүнд интернэтээс хэрэгтэй мэдээллээ хайж олж чаддаг байх хэрэгтэй. “Хайгаад хайгаад олдохгүй” байсан гэж хэлэх нь өөрөө шалтаг тоочсон, утгагүй хариулт шиг сонсогддог болоод байна. Тэр их мэдээллийн сангаас өөрт хэрэгтэйг хайж олох чадвар яг л англи хэл шиг өдөр тутамд хэрэг болно.

2. Суралц - Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болдог болсон интернэт орчноос сурах зүйл маш их бий. Чи юу сурахыг хүсэж байна? Эсвэл ямар нэг зүйлийг яаж хийдэг юм бол гэсэн асуулт толгойд чинь эргэлдэж байна уу? Тэгвэл түүнийгээ Google.mn –ээс гадна Youtube.com дээр бичээд хайхад л гараад ирнэ. Жишээ нь хэрхэн Тверк хийх вэ? /How to twerk?/ гээд хайхад гараад ирнэ.

Эсвэл хэрхэн А суух вэ? /How to do the splits?/ гэж хайж болно. Ер нь бүгдийг л хайж болно.

Google.mn –ээс Франц хэлийг хэрхэн хурдан сурах вэ? /How to learn French Fast?/ гээд хайхад энэ мэтчилэн олон илэрцүүд гарч ирнэ. Бүр онлайнаар Харвардад сурч ч болно шүү дээ. Бас маш олон номууд цахим хэлбэрээр байгаа учраас хэвлэж аваад эсвэл ухаалаг утсан дээрээ суулгаад цаг заваараа уншиж суралцаж болно, бас бусдад заасан ч болно.

3. Өөрийн “брэнд”-ийг бүтээ – Цахим ертөнцийн гайхамшгийг бид өдөр өдрөөр мэдэрсээр байна. Түүний нэг нь чи өөрийгөө тодорхойлох хийсвэр юм шиг хэрнээ бодит зүйлсийг бий болгож бусдад таниулах, хүрээгээ тэлэх, улам ихийг хийж бүтээх боломж нээлттэй байна. Ийм бэлэн, сайхан боломжийг зүгээр хараад өнгөрүүлэх нь хайран биш гэж үү? Бичих дуртай хүмүүс хувийн блог сайтаар дамжуулан ур чадвараа нэмэхийн зэрэгцээ өөрийн уншигчидтай болж болно. Мундаг ээжүүд өөрсдийн цахим хуудас, блогийн сонирхолтой нийтлэлүүдээрээ шинэхэн ээжүүдэд, эмэгтэйчүүдэд урам зориг өгсөөр байна. Гэрэл зураг дарах хоббитой чиний авсан янзтай зургууд инстаграмд лав “од” болно доо. Тиймээс чи юу хийхийг хүсэж байна, түүгээрээ өөрийн “бренд”-ийг үүсгэ.

4. Банкны салбарыг утсандаа татаж ав – ATM ч биш, мобайл банк ч биш ухаалаг утсандаа банкны салбарыг авчраад интернэт банкны үйлчилгээгээр дамжуулан өөрсдөө удирдаж, ашиглах цаг нь аль хэдийн болжээ. Бидний өдөр тутамд харилцдаг бүх арилжааны банкууд өөрийн гэсэн аппликейшн, интернэт банкны үйлчилгээтэй болчихсон шүү дээ. Дансны хуулгаа хүссэн үедээ шалгаж, банк хоорондын шилжүүлгийг хэдхэн минутын дотор хийх боломжийг интернэт банк бидэнд олгож байна. Мөн дээр нь нэмээд картгүйгээр ч тооцоо хийж болох Qpay хэмээх маш хялбархан аргыг нэвтрүүлээд эхэлчихсэн гэх мэт бүх зүйл гарын дор шийдэгддэг болсон.

5. Онлайнаар дэлгүүр хэс - Алибабагийн Жек Ма бол интернэтээр дамжуулан онлайн худалдааны бизнесээ өргөжүүлж өөрийн “бренд”-ийг бий болгож чадсан амьд жишээ. Тэр дэлхийн хүмүүсийн хэрэгцээг онлайн худалдан авалтаар дамжуулан гар дээр нь хүргэсээр байна. Түүнээс гадна дэлхийн бүхий л хөгжингүй орнууд цаг зав хэмнэхэд чиглэсэн онлайн худалдааны системийг улс даяараа нэвтрүүлж, арга дамжлагуудыг нь улам л амар хялбар болгосоор байна. Манай оронд ч бас ялгаагүй онлайн худалдаа эрчимтэй хөгжиж, өдөр тутмын амьдралын энгийн нэг хэсэг болоход ойрхон болжээ.

 

Бусад мэдээ