Loading…

Ихэнх хүмүүс өвлийн аяллаар дулаан орныг сонгон аялах нь дуртай байдаг. Танд хямд зардлаар аялах боломжтой дараах газруудыг санал болгож байна.

 

Say.mn

1Бали арал (Индонез)

Өвөл хаа нэг тийшээ аялах юмсан гэж бодож байгаа бол Индонезийн Бали руу аялахыг санал болгож байна.
НЭГ АРАЛ МЯНГАН ГАЙХАМШИГ хэмээн нэрлэгддэг Балид:
-Дэлхийд 2-т ордог усан паркад тоглон зугаацаж
-Бали арлын нар жаргахыг харан оройн хоолоо идэж
-Индонезийн алдартай түүхэн хийдийг үзэж
-Зүггүй сармагчингуудтай ойд зугаалж
-Дэлхийн хамгийн тансаг кофе болох Лувакыг ууж
-Будааны тариалангийн талбайг үзэх боломжтой.

 

Say.mn

2Тайланд

Тайландын нийслэл нь Бангкок юм. Бангкок бол улсынхаа улс төр, худалдаа, аж үйлдвэр, соёлын төв юм. Патаяа эрэг бол тайландын аялал жуулчлалын алдартай эргийн хот юм. Энд та гольф тоглож, машины уралдаан үзэж, зааны тосгон, амьтны хүрээлэнгүүд болон эртний түүхийн дурсгалт газруудаар зочлох боломжтой. Мөн мянган жилийн чулууны хүрээлэн, Паттаяа матрын ферм, Паттаяа усан парк ба далайн эргийн амралтын газар, лонхны урлагийн музей гэх мэт олон газруудаар зочлох боломжтой.

 

Say.mn

3Хайнан арал (Хятад улс)

Хайнан нь БНХАУ-ын хамгийн жижиг муж юм. Хайнан нь Сан-яа хот, Яалун, Дадунхай хэмээх 3 гол үзэсгэлэнт газартай бөгөөд жуулчдын хөл тасрахгүй аж. Гүн цэнхэр далайгаар алдартай Яалон булаг, Сармагчны арал, Халуун рашаан, Томоохон худалдааны төвүүд зэрэг үзэх газар ихтэй.

Say.mn

 

4Санкт Петербург

Оросын хамгийн үзэсгэлэнт хот болох Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий.

Say.mn

 

5Zhangjiajie (Хятад улс)

Аватар киноны зураг авалт нийсэн үзэсгэлэнт өндөр хадан уулс, дэлхийн хасгийн урт шилэн гүүр, тэнгэрийн хаалга зэрэг үзэж нүд баясгах зүйл олон бий.