Loading…

Say.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ хоолны газарт хийгдсэн хяналт шалгалтын талаар дөнгөж сая мэдээлэл өглөө. Тус хоолны газраар үйлчлүүлж хоолны хордлого авсан иргэд ХӨСҮТ-д цусан суулга өвчин үүсгэдэг шигел гэх нянгаар өвчилсөн гэдгийг өмнө нь мэдээлсэн.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таван богд фүүдс” ХХК-ийн Зайсан “KFC” салбарт гарсан хоолны хордлоготой мэдээлэл хийх гэж байна. Урьд нь бид урьдчилсан мэдээлэл хийж иргэдэд тодорхой мэдээлэл өгсөн. Өнөөдрийн хурлаар тус хоолны газарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж байна. Бид мэдээллийг авсан өдрөөсөө эхлэн зургаан өдөр, шөнөгүй тасралтгүй маш ачаалалтай ажиллаж, чамгүй их хөрөнгө мөнгө зарцуулсан. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажиллалаа. Тухайн салбар 28 ажилтантай. Шалгалтын явцад ажилчдын зарим эрүүл мэндийн шинжилгээ дутагдалтай, дотоод хяналт тавьдаггүй. Үйл ажиллагаандаа 2017 оны МХЕГ-ын даргын зөвшөөрөлгүй А/179 тоот тушаалыг зөрчиж ариутгал халдваргүйтлийн бодис хэрэглэсэн байна. Мөн хоол үйлдвэрлэх дамжлага алдагдсан байна. Хамгийн ноцтой зөрчил нь хоол үйлдвэрлэх үйл ажиллагаанд оролцдог ажиллагсад энэ төрлөөр сургалт эрхэлдэг эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүсийг ажилëуулж байсан. Тухайлбал, тогооч нар нь мэргэжлийн хүмүүс байх ёстой ÷, сургалт эрхлэх зөвшөөрөлã¿é байж өөрсдөө дотооддоо сургалт явуулж тогоочоо бэлтгэсэн байна.

Уг хордлогын улмаас өнгөрсөн хугацаанд нийт 242 хүнд эмнэлзүйн шинж илэрч, 42 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хоёрдугаар сарын 9-12-нû өдрийн хоолны дээжээс шинжилгээ авсан. Ингэхэд ундны уснаас халуунд тэсвэртэй савханцар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү илэрсэн. Гарсан зөрчлийг үндэслээд Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон. Үргэлжлүүлэн 11 салбарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж байгаа” гэлээ.

НМХГ-аас шинжилгээ дуусаагүй Зайсан “KFC” салбарын үйл ажиллагааг зогсоосон гэдгийг тодотгож байлаа. Бусад салбарууд ажиллаж байгаа аж. Эдгээр салбарыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана. Харин иргэд хордлого авсан энэ хэргийн мөрөөр тухайн салбарт торгуул ногдуулах юм байна.

НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Очмаа “Зайсан орчим ус ариутгах татуургын хэсгийн сүлжээтэй. KFC Зайсан салбарын хувьд хажуугийн барилгынхаа гүний худгаас ус авдаг. Ус ямар шалтгаанаас үүдэн бохирдсоныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Гал тогоонд ажиллаж байсан хоёр ажилтан эхлээд шигел нянгийн халдвартай байсан бол цаашлаад хэд хэдэн ажилтан уг нянгийн халдварыг авсан байна. Нян тээж байсан ажилтнууд хэзээ халдвар авсныг тогтоохоор мэргэжлийнхэн ажиллаж байгаа. Усны хувьд 2018 онд шинжилгээнд хамруулахад нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнд байсан

Лабораторийн шинжилгээгээр:

Мэргэжлийн хяналтын төв лабораторид KFC-гээс 133 дээж ирсэн. Нийт дээжийн 6.7 хувь нь эрүүл ахуйн стандарт шаардлага хангаагүй дүн гарлаа.

4 өвчтөн, 21 ажилчнаас авсан шинжилгээгээр шигелийн төрлийн нян илэрсэн.

Ундны уснаас халуунä тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн. Нитратын бохирдол илэрсэн нь ус удаан хугацаагаар бохирдолтой байсан гэсэн үг.

Ундаанаас Е-колли нян илэрсэн

Тахианы ясгүй махнаас нян илэрсэн. 39 арчдас шинжилснээс гуравт нь нянгийн бохирдол илэрсэн гэж мэдээлэв” гэв.