Loading…

Say.mn

Өчигдөр Хельсинки хотноо 2019 оны болсон Финланд улсын Аварга бодогч шалгаруулах /Finnish Chess Solving Championchip-2019/ нээлттэй тэмцээнд шатрын бодлого бодолтын ФМ С.Билгүүн мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр дүү С.Чингүүний хамт энэ тэмцээнд оролцжээ. Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны Шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллагын (WFCC) Бодлого бодолтын комиссын дарга, Бодлого зохиомж болон бодлого бодолтын их мастер, дэлхийн олон удаагийн аварга А.В.Селивановтай Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, МШХ-ны Шатрын бодлого зохиомжийн зөвлөлийн дарга Т.Сумьяатай уулзсан байна.

Уулзалтаас 2020 онд Монголд бодлого бодолтын олон улсын /Мongolian Solving Chess Open champion/ нээлттэй тэмцээн зохион байгуулж цаашид хамтран ажиллахаар тохиролцсон ажээ.