Loading…

Эрүүл Мэндийн Яамнаас өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралтыг арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгах санаачилга гаргасан. Сурагчдыг хоёр сар амраах талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа судлах шаардлагатай гэж байсан ч  тэрбээр ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар : "Хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байна. Амьтны гаралтай эсвэл вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе болох 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэв.

Хоёрдугаар улирлын амралт хувиар ёсоор:

-I-V ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 13-ныг дуустал гурван долоо хоног

-VI-XII ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 13-ныг дуустал хоёр долоо хоног амрах учиртай. Гэвч ЭМЯ-наас ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг сунгах санаачлага гаргасны дагуу амралтын хугацааг ийнхүү сунгахаар болсон байна.

Say.mn